Kronospan - Байгальд ээлтэй үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч брэнд

Мод боловсруулах технологийн тэргүүлэх туршлага

Дизайны бүхий л боломжийг Kronospan-с TM.

 

Kronospan нь меламин гадаргуутай ДСП болон МДФ хавтан, тавцан, лакаар бүрсэн HDF, өндөр даралтын ламинат (HPL) зэрэг дэвшилтэт технологи ашиглан хүний биед хоргүй хаягдал багатай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн брэнд юм.

 

Одоогийн байдлаар дэлхийн 30 оронд 40 гаруй үйлдвэр, 16 мод түгээлтийн төвтэй болон үйл ажиллагаа нь өргөжсөөр байна.

Kronos-2

Бүх төрлийн шахмал хавтанд "формальдегид" хэмээх бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь өнгөгүй, хурц үнэртэй, хортой хий юм. Европын ICBES-с хүний амьдрах, хүрээлэн буй орчин дахь формальдегидийн зохих ёсны түвшинг тодорхойлж, хэмжих нэгжийг тогтоосон байдаг. Кроношпан брэндийн боловсруулсан мод, түүгээр хийсэн ДСП хавтан нь E1 ялгаралтын стандартыг хангаж чадсан гэдгээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн.

 

Бүтээгдэхүүн

ДСП хавтан нь модны зоргол болох маш нарийн ширхэгүүдийг меламин давирхайгаар өндөр температурт даралтаар шахаж гарган авсан хавтан юм.

ДСП нь орчин үеийн тавилгад хамгийн өргөн хэрэглэгддэг материал бөгөөд Kronospan нь хүний биед хор нөлөөгүй Европын E1 стандартыг хангасан ДСП хавтангаараа дэлхийд танигдсан.

Стандарт: EN 14322; EN 312 - type P2

Ялгарлын ангилал: E1 (EN ISO 12460-5)

Хэмжээ: 2800*2070 мм

Зузаан: 16, 18, 25 мм

0190 PE
2800*2070*16 мм
U1056
2800*2070*18 мм
U5109
2800*2070*18 мм
DT375 RT
2800*2070*18 мм
DP638
2800*2070*18 мм
0162 SU MDF
2800*2070*18 мм
0514 UG Ivory
2800*2070*18 мм
7166 UG Latte
2800*2070*18 мм
0164 UG Anthracite
2800*2070*18 мм